Утааг бууруулах технологийн үзэсгэлэн худалдаа болж байна

Утааг бууруулах технологийн үзэсгэлэн худалдаа болж байна
 “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Шинэ айл” худалдааны төвд нээлтээ хийлээ.
Энэ сарын 20 хүртэл дөрвөн хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм.
Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар оролцож байна. Байгууллагууд байгаль орчинд ээлтэй зуух, дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүн танилцуулж байгаа юм.
Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Боловсролын зээлийн санд энэ жил гадаад, дотоодын их сургуульд суралцах оюутнуудад буцалтгүй тусламж, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгохоор 79.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл үүн дээр...