Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа болно. “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Уг үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд ‘’Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм. Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцох ажээ.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

"Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг...