Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нарын хүмүүс оролцсон юм. Энэ үеэр энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд гарын үсэг цуглуулж байгаа талаар албан ёсны мэдээлэл байхгүй. Зөвхөн сошиал болон фээсбүүк, твиттерээр мэдээлэл байна.
-Төрийн албыг худалдсан гэх 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллага шийдээгүй байгаа тохиолдолд хэлэлцэх боломж байхгүй. Хууль шүүхийн байгууллага хэн нэгнийг гэм буруутайд тогтоогоогүй байгаа тохиолдолд бид хэлэлцэх боломж байхгүй гэв.
+ There are no comments
Add yours