Friday, April 19 2024

Гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлж байна

 өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог аж. Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийдэг юм байна. Уг нь тэд багтаамжаараа өдөрт 500 хүн хүлээн авах ёстой. Гэхдээ гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа учраас ачаалалтай ажиллаж байгаа гэв.

Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарсаар одоогийн байдлаар 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгажээ. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчиж, гадагшаа явах хэрэгцээ нэмэгдсээр байна. Орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг болохоор хөдөөнөөс иргэд ирж гадаад паспорт авах нь ч нэмэгджээ.

Гэхдээ зөвхөн 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төв гэлтгүй нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж байгааг албаныхан дуулгалаа. Харин нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд яаралтай үйлчилгээ үзүүлдэггүйг анхааруулсан юм. Мөн дүүрэг харгалзахгүй дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс иргэд гадаад паспортаа сунгуулж, энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорих шаардлагагүйг санууллаа.

+ There are no comments

Add yours

You May Also Like: