Saturday, April 20 2024

13 сумд ой хээрийн түймэртэй байна

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Тээл багийн “Намнан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.02-ны өдрийн 07:15 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсагын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин  багийн “Тангуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/  07.31-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 58 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 53 хүн, 3 техник хэрэгсэлтэй цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 93 иргэн, нийт 100 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни багийн  “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч НОБГ-ын 25 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 60 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 56 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн “Дөрөвтийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 44 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.02-ны өдрийн 12:16 цагт бүрэн унтрааж тус сумын ЗДТГ-ын дарга Ц.Дамдинсүрэн, Байгаль орчны байцаагч Б.Сүхбаатар нарт  хүлээлгэж өгсөн байна.

Түүнчлэн Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт, цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 08.02-ны өдрийн 18:00 цагт бүрэн унтрааж тус сумын ЗДТГ-ын дарга Д.Өлзийхутаг, Байгаль орчны байцаагч Б.Гомбосүрэн нарт хүлээлгэн өгчээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: