Том оврын машинууд мөргөлдөж, нэг хүн нас баржээ

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр 05.00 цагаас өнөөдөрөглөөний 05.00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1857 мэдээлэл Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-т иржээ. Иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан ажиллахад гэмт хэргийн 72, зөрчлийн 1450, согтуугийн 436, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 31-н үйлдэл бүртгэгдсэн аж.

Тухайлбал, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замын 120км-т “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б нь нас баржээ.  Мөн Дорнод аймаг Баян-Уул сумын зургадугаар баг ‘Засмал даваа’ гэх газар “Маяти” автомашин онхолдож тус сумын харъяат Г , Х нар нас барсан, 3 хүн хүнд гэмтжээ.

Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замаар явахдаа хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Д.Думаа

 

 

+ There are no comments

Add yours