Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 1705 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 72, зөрчлийн 1344, согтуугийн 378, зам тээврийн ослын 289, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 41-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр баг Хашаат гэх газарт “Нуundai Starex” автомашиныг жолоодож явсан тус сумын харъяат, эрэгтэй, 37 настай Г нь майхан мөргөж, дотор нь унтаж байсан тус сумын харъат, эмэгтэй, 34 настай А, эмэгтэй 31 настай О нар нь нас барж, тус аймгийн Баруун-Урт сумын харъят эрэгтэй 28 настай О, эрэгтэй 28 настай Э нар гэмтэж, сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн эмчлүүлж буй хэргийг шалгаж байна.
Хан-Уул дүүргийн 13-о хороо “Шувуун фабрикийн … тоотод мал хулгайлаад нуугаад байх шиг байна” гэсэн мэдээллийг энэ сарын 8-нд авч шалгахад тус дүүргийн 12-р хороонд суух, эрэгтэй, 40 настай И-ийн хар халзан бухыг Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд суух эрэгтэй, 36 настай Б хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.
Баянгол дүүргийн долдугаар хороо “ГССҮТ-ийн үе ясны тасагт гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад Баянхонгор аймаг Галуут сумын харъат, эрэгтэй, 23 настай Г нь энэ сарын 5-нд Галуут сумын Ногоон даваа гэх уурхайн алтны усан бууны гинж солих гэж байгаад дөрвөн метрийн өндрөөс унаж баруун гарын тохой, баруун хөлийн бүдүүн гуя хэсгээр гэмтэж, тус эмнэлэгт хэвтэн эмчллүүлж буйг шалгаж байна.
Баянгол дүүргийн долдугаар хороо “ГССҮТ-ийн Амилахуйн тасагт гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд суух эмэгтэй есөн настай Э энэ сарын 7-нд Булган аймаг Могод суманд мориноос унаж нүүр цээж, гар хэсэг зулгарсан гэмтэлтэй тус эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгааг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Баянгол дүүргийн 11-р хороо, Хувьсгалын гудамж, “Синчи Ойл” ШТС-ийн зүүн замд амины “Toyota TownAce” автомашины жолооч Б нь амины “Toyota Carina” маркийн, Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Сүхбаатар дүүргийн 18-р хороонд оршин суух, 27 настай эмэгтэй И, иргэн И-ийн охин гурван настай эрэгтэй Э нарын хоёр хүн гэмтсэн байна.
+ There are no comments
Add yours