Өвөрхангай аймагт тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотоос баруун чиглэлд буюу Говь-алтай, Ховд, Баян-өлгий чиглэлийн замд /560 км-т/ зорчих хэсэг сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.

Тухайн замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулахаар АЗЗА компаний ажилчид ажиллаж байна. Зорчих хэсэг хэвийн байдалд орж, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болсон эсэх талаар эргэж мэдээлэх болно.

+ There are no comments

Add yours