Ирэх 10 дугаар сард ‘Соробангийн улсын VIII олимпиад’ болно

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр  Японы “Соробангийн сургуулиудын холбоо”-ны тэргүүн Яманака Коожи тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Монголын соробангийн холбоо”-ны тэргүүн Д.Төмөрбаатарын урилгаар тэд Монгол Улсад зочилж байгаа аж. Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монголын соробангийн холбоо” Японы ЭСЯ-тай хамтран “Соробангийн улсын VIII олимпиад”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours