Header Image

‘Мазаалай’ нэртэй цэвэр мөнгөн зоос гаргажээ

‘Мазаалай’ нэртэй цэвэр мөнгөн зоос гаргажээ

Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгуулжээ. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгөөр цутгагдсан 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд 300,000 мянган төгрөгөөр худалдагдахаар тогтоогдсон байна. Ийнхүү дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагын хүрээнд “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгож байгаа юм.

Говийн баавгай- мазаалай сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах үндсэн шалтгаануудын нэг гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй амьтан ажээ.

Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.