Friday, March 29 2024

Хүр хорхойн устгалд 19 сая төгрөг төсөвлөжээ

ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж ирсэн. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн  Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-иар үргэлжилж байна. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа ажээ.

Мэргэжилтнүүд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж ой модонд хор цацалгүй механик аргаар буюу гэрлээр урхи тавих аргаар барьж, устгаж байгаа аж. Тиймээс зуслангийн бүсэд байгаа иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөлөө. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж, үргэдэг байна. Тиймээс олон газарт гэрэл асааж сарниулалгүй урхи тавьсан гэрэл рүү олноор нь авчрах үүднээс иргэдэд ийм зөвлөгөө өгч байгаа юм.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүр эрвээхэйг устгахад зориулж энэ жилийн улсын төсвөөс 19 сая төгрөг төсөвлөсөн байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: