“Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаа болно

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас дөрөв дэх жилдээ  “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2017 оны 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.Энэхүү 2 өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой юм. Тус үзэсгэлэнд Америк бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулагч аж ахуйн нэгж, хувь хүн, болон албан байгууллагууд оролцох боломжтой.

“Америкийн Өдрүүд” үзэсгэлэн худалдаа нь Монгол Улсад борлуулж буй бүх төрлийн Америк бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дор цуглуулдаг цорын ганц уламжлалт арга хэмжээ юм. Зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн тоо болон үзэсгэлэнг үзэн сонирхогчдын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 50 аж ахуйн нэгж оролцож байсан бол 2016 онд 90 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм. Үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ жилийн үзэсгэлэнг илүү өргөн дэлгэр хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

Үзэсгэлэнд оролцохыг сонирхогчид нь 8-р сарын 25-наас өмнө бүртгүүлсэн тохиолдолд “Хөнгөлөлттэй үнэ”-ийн хугацаанд хамрагдан павильоны түрээсээс 100,000₮ хэмнэх боломжтой ба хоёр дахь удаагаа оролцож байгаа бол үнийн дүнгээс нэмэлт 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үзэсгэлэнд оролцсоноор аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн эрхлэгчдэд  хүргэх, борлуулах: үзэсгэлэн худалдааны нэгдсэн хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцон өөрийн байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах; болон шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ (2017 оны 8-р сарын 25 хүртэл)

Өргөтгөсөн павильон 550,000  (2 өдөр)Стандарт павильон 300,000  (2 өдөр)
  • 9 м2 павильон
  • 1 ширээ (120×80)
  • 2 сандал
  • Цахилгаан
  • 2 гэрэл
  • Давуу байрлал
  • 6 м2 павильон
  • 1 ширээ (120×80)
  • 2 сандал
  • Цахилгаан
  • 2 гэрэл
Бүртгэлийн хугацаа 2017.09.06-ныг дуустал үргэлжлэх ба үзэсгэлэнд оролцохыг хүссэн байгуулагууд Англи болон Монгол хэл дээр бүртгэлийн хуудсыг бөглөх боломжтой. Зөвхөн АмЧамын гишүүн байгууллагуудад ивээн тэтгэгч болох боломж нээлттэй ба үзэсгэлэнгийн талбай хязгаартай. Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] болон 99997104; 7000 3437 утсаар авах боломжтой.

+ There are no comments

Add yours