Замын цагдаагийн албаны ЖШУХ-т долоодугаар сарын 31-ний Даваа гарагт нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлагыг шалшаж шийдвэрлэсэн байна. Осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэж бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт, Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорхчигч 3 настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Г.Намуун
+ There are no comments
Add yours