БОАЖ-ын сайд Д.Оюунхорол түймрийн голомтод сайн дураараа ажилласан залууст идэвхтэн байгаль хамгаалагч цол олголоо.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийн голомтод сайн дураараа ажилласан залуусыг Идэвхтэн байгаль хамгаалагч цолоор урамшууллаа. Энэ зун хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын хэмжээнд 140 гаруй ойн хээрийн түймэр дэгдсэн. Хэдийгээр орон нутаг болон онцгой байдал тэргүүтэй холбогдох албаныхан шуурхай ажилласан ч хүн хүч, техник хэрэгслийн дутмаг байдлын улмаас түймэр унтраах ажил удааширсан юм.
Тиймээс сайн дураараа нэгдсэн залуус ойн хээрийн түймрийн голомтод очиж гал сөнөөгчдөд тусалсан билээ. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эх орон дуудахад бэлэн гэдгээ харуулсан залуусаар бахархаж буйгаа илэрхийлээд, эх оронч сэтгэлтэй хөвгүүдийг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхэд нь талархаж буйгаа Идэвхтэн байгаль хамгаалагч цол олгох үеэрээ хэллээ. Сайн дурынхныг түймрийн голомтод очих үед Онцгой байдлын албан хаагчид сар гаруй хугацаанд түймэртэй тэмцээд ядарсан байдалтай угтсан бөгөөд шаардлагатай багаж хэрэгсэл, ус зөөх ажилд нь тусалсан талаараа залуусын төлөөлөл хэлж байлаа.
More Stories
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...