Хүчтэй аадрын улмаас өнгөрсөн бямба гарагийн 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр үхэр аянгад цохиулж үхсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ.

Баянзүрг дүүргийн “Баяндэмбэрэл” мал эмнэлгийн их эмч үхсэн үхрүүдээс малын гоц халдварт өвчний шинжилгээ авахад ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тул Цагаандавааны хогийн цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Гал түймрийн голомтод сайн дураараа ажилласан залуусыг шагналаа
Next post Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо