Friday, March 29 2024

Даншиг наадамд 256 бөх барилдана

Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын талаар Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл хийлээ. Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Даншиг наадмын хүрээнд Төв цэнгэлдэхийн урд талд нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнуудын толилуулах “Монголын гайхамшигт урлаг” нэртэй урлагийн тоглолт хоёр өдөр  үргэлжилж ирсэн наадамчдыг баясгах ажээ.

  • Наймдугаар сарын 5-ны өдрийн бямба гаригт даншиг наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд  11.00 цагт.
  • “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын арга хэмжээ 09.00 цагт эхлэх аж.

       – Нээлтийн дараа Соёмбот туг залах, Мандал өргөх, Очирваань шүтээний тахилга гэх мэт шашны арга хэмжээ

          – 256 бөхийн барилдаан эхэлж дөрвийн даваа дуустал  үргэлжлэх ажээ.

Харин наймдугаар сарын 6-ны ням гаригт Хүрээ цам харайх гол ёслол.

Бөхийн барилдааны наймын даваа дуусахаар төлөвлөжээ.

Тус наадамд 3000-4000 жуулчин ирнэ гэж төлөвлөж байгаа аж. Зохион байгуулалттай байлгахын тулд тасалбар гаргасан бөгөөд үнэ төлбөргүй тараана гэж мэдээллээ. Уг тасалбарыг наадмын хоёр өдөр өглөө 09.00 цагаас орох хаалган дээр тарааж үйлчлэх юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: