Энэ сарын 25-нд нийслэлд орсон хүчтэй борооны улмаас 40 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй С, 5 настай, эмэгтэй А нар үерт урсаж нас барж, бага насны 4 хүүхэд гэмтэж бэртжээ.
Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд үер бууж хүүхэд урсаж алга болсон тухай дуудлагыг 16:45 цагт онцгой байдлынхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 22 алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр ангийн 16 алба хаагч, нийт 38 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажилласан аж.
Мөн гурван айлын гэр бүрэн урсаж, 10 айлын гэр нурж усанд автсаныг аюулгүй болгожээ.
+ There are no comments
Add yours