ЭРЭЭН ХОТОД СУУХ КОНСУЛЫН ТОМИЛГООГ ЦУЦЛАХЫГ ШААРДЛАА

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийх үеэрээ С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас эгүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаагаа хэллээ.

Мөн тэд, “2008 оны долдугаар сарын 1-ний үймээний гол бурууг үүрсэн Ч.Амарболдыг шагналын журмаар БНХАУ-ын Эрээн хотод суух консулаар томилох гэж байна. Энэхүү томилгоог цуцлах ёстой. Тус шийдвэрээ цуцлаагүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авна. Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт буруутай этгээдүүд энэ мэтээр бие биенээ нэр хүндтэй албан тушаалд томилж байгааг эсэргүүцэж байна” гэв. Энэхүү шаардлагаа тэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хүргүүлэх аж.

+ There are no comments

Add yours