Monday, June 24 2024

Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ түүхэн амжилт үзүүлээд байгаа Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ. 

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тэрбээр 19.30 цагт буух аж. Тэр даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Хакүхо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумочингоор тодроод байгаа юм.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours

You May Also Like: