ҮҮРГЭВЧТЭЙ ШҮРШИГЧ АВАХААР БОЛЖЭЭ

Хэт хуурайшилтын улмаас Сэлэнгэ, Төв аймгуудад их хэмжээний ойн түймэр гарч байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Улмаар БОАЖЯ, ОБЕГ болон цэргийн албан хаагчид, сайн дурынхан газар дээр нь ажиллаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ЦУОШГ-ынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо, оруулсны үндсэн дээр зарим хэсгийн түймрийг цурманд оруулаад байгаа юм. Хэдийгээр байгаль дэлхийгээ хамгаалахаар очсон залуус цаг наргүй ажиллаж байгаа ч  ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл дутагдаж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Тиймээс Монголын аялал жуулчлалын холбоо түймрийн эсрэг хандивын аянд нэгдэж, байгаль хамгаалах үйлсэд нэмэр болох үүднээс “Эх орноо аваръя” хандивын аяныг салбарын хүрээнд зохион байгуулжээ. Тус холбооны гишүүн 35 аж ахуйн нэгж 8.5 сая төгрөгийн хандив цуглуулж, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өглөө. Хандивын мөнгөөр үүргэвчтэй гал унтраагч удалдан авч түймрийн голомтод хүргүүлэх ажээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours