БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүдэр суманд түймрийн голомт дээр ажиллалаа. Тус аймгийн ОБГ-ынхны мэдээлснээр 7 дугаар сарын 11-нд анх гал түймрийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврах тусгай ангиас 26 албан хаагч Хүдэр суманд ирж, одоог хүртэл ажилласаар байгаа аж. Улмаар аймаг орон нутгийн иргэд, холбогдох албаныхан хүн хүч нэмж, одоогийн байдлаар нийт 74 хүн ажиллаж уг түймрийн голомт дээр ажиллаж байгаа юм байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар унанги мод маш их байгаа учраас моднуудыг түймрээс зайлуулж, цурамны зах руу оруулах, шатаж байгаа моднуудыг цурам руу чирэх зэрэг ажлыг хийж байгаа юм байна. Мөн бартаат зам их байгаа нь түймэр унтраахад хүндрэл учруулж байгаа аж. Гэхдээ сүүлийн өдрүүдэд үүлэнд нөлөөлж бороо оруулсан нь түймрийг унтраахад харьцангуй хөнгөвчилж өгснийг албан хаагчид онцолж байна.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр түймрийн голомт дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, хүндрэл бэрхшээл, шаардлагатай ямар бараа, материал хэрэгтэй байгаа зэрэг асуудлаар ярилцаж, түймрийн голомт ямар хэмжээнд байгаатай танилцлаа. Тэрээр “Холбогдох бүхий л баг бүрэлдэхүүн, иргэд шуурхай ажилласны хүчинд, мөн үүлэнд нөлөөлж бороо оруулснаар гал түймрийн нөхцөл байдал 2-3 хоногийн өмнөхөө бодвол харьцангуй намдаж байна. Монгол орны нийт газар нутгийн 60 хувь нь гантай байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Гал түймрийг хүний хүчээр шийдэхээс гадна техникийн хүчээр шийдэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьж, гадаадын туршлагуудаас авч хэрэгжүүлэх тухай шийдвэр гарч байна. Агаараас тандах, ус цацах зэргийг нэрлэж болно. Гал түймрийн голомт дээр ажиллаж, эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Мөн сэтгэл санааны, бараа, материалын тусламж үзүүлж байгаа хүмүүсийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Маш олон хувь хүн, аж ахуй нэгжүүд тусламж үзүүлж байгаа. Миний хувьд ч энэ үйл ажиллагаанд нэгдэж хувиасаа Хүдэр сумын түймрийн голомт дээр ажиллаж байгаа хүмүүст нэг сая төгрөгийн хандив өгч байна. Шаардлагатай зүйлдээ зарцуулахад бага ч гэсэн нэмэр болох байх. Хэд хоногоос дахиад халах төлөвтэй байна. Тиймээс аялж, зугаалж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг сануулах, сэрэмжлүүлэх зэрэг олон ажлыг орон нутаг хийх хэрэгтэй юм” гэлээ.
More Stories
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
Төмөр замын гарцаа нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа
Өнгөрсөн 70 жилд манай улс зөвхөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан төмөр замаар Хятад улстай холбогдож ирсэн. Тэгвэл Ганц мод-Гашуунсухайтын төмөр зам...
С.Бямбацогт:Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна
Цэнхэр дуулгатнууд маань ЭНХИЙН МАНААНД Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна. ДЭЛХИЙН ЦЭРЭГ - МОНГОЛ ЦЭРЭГ 🇲🇳🇲🇳🇲🇳Posted...
Амь үрэгдсэн баатруудыг эрж илрүүлэх хамтарсан хайгуулын экспедиц Дорнод аймгийг зорилоо
Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны...
Монгол цэргүүдээ командлан алхсан дэд хурандаа Э.Билэгсайханд хурандаа цол олголоо
Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч,...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...