ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

 Улсын онцгой комиссоос энэ сарын 16-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, ЭМЯ-ны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн тандалт судалгаа, хордлого, цацрагийн шуурхай албаны дарга Р.Даваадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга Ч.Гүрбазар нар ажиллаж байгаа юм.Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулах, байдалтай газар дээр нь танилцахаар ажиллаж байгаа бөгөөд тус цэгт ашиглах өвчтөний хяналтын монитор 3, эмнэлгийн функциональ ор 2, хэт халалтаас үүсэх хордлого, тархины хавангийн үед ашиглах “мөсөн жин”-г бэлдэх нэг ширхэг ахуйн хэрэглээний хөлдөөгчийг хангахаар боллоо.

“Цагаан нуга” дахь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг нь гал түймэр унтрааж буй багт болзошгүй эрсдлээс үүссэн түлэгдэлт, угаар, хэт халууны шалтгаант хордлогын үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд ГССҮТ-ийн Хордлогын төв, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг чиг үүргийн дагуу мэргэжсэн тусламж үйлчилгээг үзүүлэх ажээ.

+ There are no comments

Add yours