Ц.Содномдорж арсланд “Lexus 570” бэлэглэлээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж ес даван түрүүлж, улсын арслан болсон. Түүнд өчигдөр /2017.07.13/ түрүү бөхийн бай шагнал “Ланд 200” маркийн автомашиныг “Тоёота ” компани бэлгэлсэн билээ. Мөн уяачдын наадмын үеэр Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл залуу арсланд “Lexus 570” маркийн автомашин бэлэглэжээ.

Эрчим хүчний сайд, “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний тэргүүн П.Ганхүү шагнал гардуулахдаа “Ардын төрийн наадамд түрүүлсэн Уялган голын гурван аваргаа залгаж Аварга болохыг ерөөе. Бөх хүний даруу төлөв занг эрхэмлэж, уран мэхээрээ наадамчин олноо олон жил баясгаж яваарай” хэмээн хэлж шагнал гардуулан өгсөн байна.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар оролцжээ.

+ There are no comments

Add yours