Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхзорилгоор 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд төлбөрийн чадваргүй иргэдийн хуульзүйн туслалцаа авах эрхийг хангах, тэдэнд үнэ төлбөргүй хуульзүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлүүлэх эрх зөрчигдөхөд хүргэсэн хууль тогтоомж, захиргааны шийдвэр, нөхцөл байдлын талаар хамтран санал зөвлөмж гаргах, иргэдийн өмгөөлүүлэх эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан сургалт явуулах, харилцан туршлага солилцох бололцоог бүрдүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талууд жилд 1 удаа ажил хэргийн уулзалт, ярилцлагыг хийж,жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэн, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм. Санамж бичгийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчинтэй байх ажээ.
Г.Гэрлээ
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
