ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ЭНЭ САРЫН 07-НД АМАРНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалттай холбогдуулан энэ сарын 07-нд томоохон зах, худалдааны төвүүд амрах болжээ.

НЗД С.Батболд өнөөдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай захирамж” гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 07-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Энэхүү захирамж нь сонгуулийн өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

+ There are no comments

Add yours