ЭМЯ, ЭХЭМҮТ, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв хамтран хэт халалтын үед жирэмсэн эмэгтэйчүүдийн авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргалаа. Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэй өртдөг ажээ.
Наршилтаас урьдчилан сэргийлэхдээ наранд аль болох бага явах, нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх, гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх, нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд, чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх, шингэнийг аль болох ойр ойрхон уухыг зөвлөлөө.
Наршилтын үед дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах, огиудос хүрэх, бөөлжих, суулгах, бага зэрэг халуурах, ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Наршсан үед буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух, хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
+ There are no comments
Add yours