Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн ОХУ, ХБНГУ, БНТУ, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг өнөөдөр тус тус хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ой, Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсонтой нь холбогдуулан баярын мэндчилгээ ирүүлсэнд талархаж байгаагаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийллээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчийг хүлээн авч уулзахдаа, хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаас эхлэн олон жилийн уламжлалт сайн харилцаатай ирснийг тэмдэглээд ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэхэд үе үеийн Үндсэн хуулийн шүүхүүдийн дарга, гишүүдийн үүрэг, хувь нэмрийг өндөр үнэллээ. Мөн ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс суралцах зүйл их байгааг тэмдэглэв. Уулзалтын үеэр Др. Зибюлле Кессал-Вульф ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Андреас Восскулегийн мэндчилгээг Үндсэн хуулийн цэцийн даргад уламжиллаа.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Дэд Ерөнхийлөгч Үстүн Бурхан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа хийх, ерөнхий тохиролцсон сэдвээр хамтарсан семинар зохион байгуулах, төлөөлөгч болон ажилтнууд солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой байгааг тэмдэглэв. Ноён Үстүн Бурхан шүүх хоорондын цаашдын хамтын ажиллагаагаа Азийн Үндсэн хуулийн шүүхийн Холбооны хүрээнд улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын шүүхийн дарга нарын харилцан айлчлал тогтмолжиж байгаа зэргээр Үндсэн хуулийн шүүх хооронд ажил төрлийн идэвхтэй харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

+ There are no comments
Add yours