ХООЛ ХҮНСНИЙ ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

“Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-нд зохион байгуулж байна.

Тус сургалт нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй болгох, аливаа эрсдлийг гарахаас нь өмнө бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд байцаагч бүрийн чадварыг нэг түвшинд хүргэх зорилготой.

Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамарч байна.

Монгол Улсад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт 2014 онд 11 бүртгэгдэж 548 хүн, 2015 онд 6 дэгдэлт гарч  311 хүн, 2016 онд 12 дэгдэлт гарч 430 хүн тус тус өвчилжээ.

Д.ДУМАА

+ There are no comments

Add yours