ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООВ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 7-нд орон даяар зохион байгуулахаар болсон.
Үүнтэй холбогдуулан иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг зургадугаар сарын 27-ны өдрийн 8 цагаас эхлэн ирэх сарын 10-ны өдрийн 8 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоосон байна.

Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours