Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болно. Хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Хаврын тариалалтын явцын талаар, зээлийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
+ There are no comments
Add yours