Wednesday, October 2 2024

“Улаанбаатар төмөр зам” ирэх жил нэг сая зорчигч тээвэрлэнэ

Орос, Монгол, Хятад улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт  энэ сарын 20-24-нд Улаан-Үд  хотноо зохион байгуулагджээ.

Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.  Уулзалтад оролцогч талууд “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсэд хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн байна.

Энэхүү зорилтын дагуу Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдан галт тэрэг аялуулж, УБТЗ монголоор дамжин аялах нэг сая жуулчныг тээвэрлэх болжээ. Уг галт тэргийг өдөр бүр 6-8 вагонтой аялуулах боломжтой аж. Гурван талын уулзалтаар дэвшүүлсэн “Цайны зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл ирэх жилээс УБТЗ-ын зорчигч тээврийн алдагдал багасч, аялал жуулчлалаас орж ирэх орлого нэмэгдэнэ гэжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: