АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Я.Санжмятав, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар дөнгөж сая Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд мэдээлэл хийлээ.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас СЕХ-нд албан тоот хүргүүлж байна. Манай нам долдугаар сарын 09-нд дахин санал хураалтын товыг зарласан нь хууль зөрчсөн агуулгатай байна гэж үзэж байна. Санал хураалтыг амралтын өдөр болон Монгол төрийн наадам эхэлсэн үед зохион байгуулахаар болсон. 09-10-нд аймгуудын наадам таарч байгаа учраас ийм өдөр сонгуулийн товыг зарласан нь буруу юм. Тиймээс бид долдугаар сарын 05-06-нд зохион байгуулах шаардлага хүргүүлсэн” гэлээ.
Нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль их хүнд болж өнгөрлөө. Иргэд төрт ёсны уламжлал, авлигал, хээл хахууль, баялагийг хулгайлагчдын эсрэг саналаа өглөө гэж ойлгосон. Хуулийн баг маань 50+1 гэдэг бүрхэг хуулийн тайлбар дээр ажиллаж байгаа. Дараагийн санал хураалтыг наадмаар зохион байгуулж байгаа нь СЕХ эрх баригчдын талд ажиллаж байгааг харууллаа. Миний бие олонхи болсон гэдгээ зарлахад таатай байна. Нийт ажилласан хүмүүс, бидэнд итгэсэн сонгогчдодоо баярлалаа гэдгээ дахин хэлье” гэв.
Д.Думаа
+ There are no comments
Add yours