Г.ШИЙЛЭГДАМБИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх байсан ч, дахин хойшиллоо.

Шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа байхгүй шалтгаанаар шүүх хурал долоодугаар сарын 09-ний өдөр хүртэл хойшилсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ. Нийслэлийн Прокурорын газраас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Г.Намуун

+ There are no comments

Add yours