В, С вирусын илрүүлэгийг 52639 иргэн хамрагджээ

В, С вирусын илрүүлэгийг 52639 иргэн хамрагджээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийж байгаа Баянгол дүүргийн хувьд 1-23 дугаар хорооны 40-65 насны 52639 иргэнийг хамруулахаар ажиллаж байна.

Тэгвэл уг үйл ажиллагааны талаархи мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнөөдөр тус дүүрэгт боллоо.

Өдөрлөгийн хүрээнд ГССҮТ, Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” клиник болон Баянгол дүүргийн  Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

БНХАУ-аас 4 сая юанийн тусламж өгчээ

БНХАУ-аас 4 сая юанийн тусламж өгчээ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор Хятадын талаас 4...