‘НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ’ ЦУЦЛАГДАВ

 Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ХНХЯ-наас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээ цуцлагджээ.
Өчигдөр буюу энэ сарын 19-нд эхэлсэн уг өдөрлөг өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх байсан юм. Гэвч нийслэлийн нутаг дэвсгэрт ширүүн, усархаг бороо тасралтгүй орж байгаагийн улмаас өдөрлөгийг цуцалсан байна.

Өдөрлөгт ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЭМНДЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон МСҮТ-үүд оролцож, төрийн бодлого, зорилт, үйл ажиллагаагаа танилцуулсан. Мөн дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэж байсан юм.

+ There are no comments

Add yours