ХИЛ ХООРОНД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙДЭГ АВТОМАШИНУУДЫН ХУРААМЖИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

ХИЛ ХООРОНД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙДЭГ АВТОМАШИНУУДЫН ХУРААМЖИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаныхан Дорноговь аймгийн Замын-Үүд, Cайншанд суманд энэ сарын 17-18-нд ажиллаж, зам, тээврийн салбартай холбоотой олон тулгамдсан асуудалтай танилцсан байна.

Салбарын сайд Замын-Үүдээс эхлээд 10 гаруй өртөө, зөрлөгөөр орж төмөр замчдын санаа, бодлыг сонсчээ. Төмөр зам засварын инженер, техникийн ажилтнууд өөрсдийн хүчин чадлыг ашиглаж цас цэвэрлэх машин, элс цэвэрлэх машин, зам дээрх хог ургамлыг цэвэрлэх машин болон зүтгүүрийн цахилгаан хэрэгслийг шалгадаг стенд зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ нь ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг зав хийгээд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, зам, тээврийн салбарын хөгжилд ихээхэн үр өгөөжтэй ажил болж буй аж.
Түүнчлэн Замын-Үүд суманд хил хооронд тээвэрлэлт хийдэг 700 гаруй УАЗ-469 машин байдаг бөгөөд хил нэвтрэхийн тулд татвар, зөвшөөрлийн хуудас гэх мэт нийт 82 юань БНХАУ-ын талд төлдөг байна. Энэ нь өдөрт 20 орчим сая төгрөг гэсэн тооцоолол гарч буй бөгөөд иргэд, тээвэрлэгч нар төр, засагтайгаа хамтарч бууруулах боломжтой гэдгийг Д.Ганбат сайд хэлжээ.
Мөн тэрбээр өртөө, шилжүүлэн ачих талбай, шинээр байгуулагдаж буй бүс нутгийн ложистикийг хөгжүүлэх төслийн явцтай танилцлаа. Энэхүү терминал ашиглалтад орсноор транзит тээвэрлэлт нэмэгдэж, жилд 6 сая тонн хүртэл ачаа хүлээн авах хүчин чадалтай болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.