Тухайлбал, тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрлэлийн бүст 10000 м2 талбайг борлуулах бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ 44 сая 50 мянга байх юм. Мөн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт улсын чанартай автозам дагуу 2000м2 талбайг борлуулах юм. Уг талбайн анхны үнэ 17 сая 50 мянган төгрөг байх аж. Түүнчлэн тус хороонд байрлах автомашин болон бусад зүйлсийг хийгээр цэнэглэх ШТС-ийн зориулалтаар ашиглаж байсан 3000 м2 талбайг 264 сая 50 мянган төгрөгөөс эхдэн дуудна. Мөн Улаанбаатар-Чойр чиглэлийн төмөр зам дагуух 50000м2 талбайг 220 сая 50 мянган төгрөгөөс эхлэн дуудахаар төлөвлөсөн байна.
Дуудлага худалдаа ирэх сарын 05-нд болох бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг дүүргийн газрын албанд хүлээн авч эхэлжээ.
+ There are no comments
Add yours