Thursday, April 18 2024

1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаагүй хамрагдана

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдолд амьдардаг билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа юм.

Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой хэсэг буюу 1, 2 дугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Орон сууцны сан”-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарласан билээ.

“Орон сууцны сан”-д хамрагдах, агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд:

Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурч, санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт болохоос гадна гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, газрын сан нэмэгдэх юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: