Нийслэлийн 180 мянга гаруй өрхийг эзэмшлийн газраа барьцаалаад орон сууцанд орох боломжийг бүрдүүлснийг НЗД С.Батболд өнөөдөр мэдээлэв.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажил чухал үүрэгтэй. Учир нь гэр хорооллоос гарч буй утаа нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэр хорооллын өрхүүд ипотекийн зээлд хамрагдаж, тохилог орон сууцанд амьдрах хүсэлтэй байдаг ч урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чаддаггүй байна. НЗДТГ-аас өнгөрсөн онд Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь дөрвөн бүсэд хуваасан. Нийслэлд 210 мянган өрх аж төрж байгаагаас 180 мянга нь агаарын бохирдлын нэг болон хоёрдугаар бүсэд амьдардаг байна. Тиймээс нэг болон хоёрдугаар бүсийн өрхүүдийн газрыг барьцаалж, орон сууцны урьдчилгаа олгох “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан” (НАББОСС) байгуулж, үйл ажиллагааны журмыг баталсан байна. Иргэд дээрх санд газраа барьцаалснаар 70 м2 хүртэлх орон сууцны урьдчилгаа төлбөрөө НЗДТГ-аар төлүүлэх юм хэмээн Хотын дарга мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Улаанбаатар хотод 35 мянган шинэ орон сууц байна. Үүнд иргэдийг оруулж, улмаар газрыг нь Нийслэлийн газрын санд авснаар сургууль цэцэрлэг барих, бүтээн байгуулалт өрнүүлэх боломж бүрдэнэ. Уг ажилд зориулж иргэд Нийслэлээс таван тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөөр эхний ээлжинд 250 өрхийг орон сууцанд оруулах боломжтой юм. Иргэд байраа сонгоод, худалдаж, худалдан авах гэрээгээ байгуулаад, арилжааны банкуудтай уулзаж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэдгээ нотолсан баримтаа аваад ирсэн тохиолдолд бид газрыг нь барьцаалаад урьдчилгаа төлбөрийг нь өгнө” гэлээ.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-НЗДТГ-аас гаргуулсан төлбөрөө хэдэн жилийн дотор эргүүлэн төлөх ёстой вэ. Урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд газраа буцааж авах уу?
-Урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд газраа буцааж авна. Эсхүл бидэнд худалдсан ч болох юм. Ер нь бол энэ ажил иргэдийн газрыг худалдаж авах, Нийслэлийн газрын санг баяжуулах төлөвлөгөөний эхлэл гэж болно.
-Нийслэлээс хамгийн ихдээ хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөх вэ?
-40 сая төгрөг. Журмыг удахгүй нийслэлийн Засаг даргын тамгын газрын цахим хуудсанд байрлуулах тул иргэд тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Сонгуулийн өмнө энэ мэт шийдвэр их гардаг. Сонгуулийн дараа энэ ажил зогсохгүй гэдгийг хэрхэн батлах вэ?
-Миний бие үйл ажиллгааныхөө хөтөлбөрт иргэдийг орон сууцаар хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлаа тодорхойлсон. Тиймээс энэ ажил цаашдаа үргэлжилнэ. Бид иргэдийг заавал газраа барьцаалж, орон сууцанд ор гэхгүй. Иргэд орон сууцанд орох эсэхээ өөрсдөө сонгоно.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...