Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд энэ онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно. Нийт 42 багц ажлыг 38 компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг хийх юм.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 11 хорооны нийт 2545 айл, өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийж байна.Харин барилга угсралтын ажил зургаадугаар сарын 9-ний өдрөөс эхэлжээ.
Мөн Баянзүрх дүүргийн алслагдсан байршлын 1050 орчим айлыг эрчим хүчтэй болгохоор ажиллаж байгаа аж.
+ There are no comments
Add yours