Монгол Улсад устай холбоотой хэд хэдэн төрлийн өвчлөл гардгийн дийлэнх нь ахуйн хэрэглээтэй холбоотой гэдгийг ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэг хэллээ.
Тэрбээр, “Устай холбоотой өвчлөл ихэвчлэн гэр хороололд гардаг. Өөрөөр хэлбэл, иргэд ус авах саваа цэвэрлэдэггүй, зориулалтын бус сав хэрэглэсэн, худгаас гэр хүртлээ зөөхдөө бохирдуулсан зэргээс үүдэн гэдэсний халдварт өвчин гарах нь их. Харин орон сууцанд очиж буй ус төвлөрсөн шугам сүлжээгээр хүрдэг тул стандартын шаардлага хангасан байдаг.
2012 оны үед Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээ хэт хуучирсан тул орон сууцанд очих ус бохирдох магадлалтай байсан. Тиймээс 2013 онд НИТХ-аас Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж 22 тэрбум төгрөг төсөвлөсний дийлэнхийг шугам сүлжээний шинэчлэлд зарцуулсны дүнд дээрх эрсдэл харьцангуй буурсан” хэмээв.
Нийслэлийн шугам сүлжээний 60 орчим хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байгаа юм. Үүнийг шинэчлэх ажил үргэлжилсээр байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр онцлов.
Тухайлбал энэ онд 11а, 12а, 8а гэсэн гол шугамуудыг засварлахад 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор 8а, 11а буюу Таван шараас Аравдугаар хороолол хүртэлх 400-ийн шугамыг 600 болгох ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр хэрэглэгчдийн дулааны хангамж болон ундны усны аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг дурьдсан юм.
Нийслэлийн иргэдийн хувьд ундны усны хангамж хүрэлцээтэй байгаа. Гэхдээ ирээдүйд үүсэх эсрдлээс хамгаалж, ундны усны нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан дурьдаж байв. Өөрөөр хэлбэл, цэвэр усаа бие засах газартаа ашигладаг орон манайхаас өөр байхгүй юм. Тиймээс цэвэр усаа нөөцлөн, бие засах газар болон ногоон байгууламжаа услах, тордох ажилд саарал ус ашиглах шаардлагатай байгаа юм. Одоогоор саарал усыг зөвхөн зам талбай угаахад ашиглаж байгаа аж.
More Stories
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай...
ЭХЗХ: Цахилгааны 1кВт цагийн үнийг 285 төгрөг болсон
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа талаар өнөөдөр /2024.11.15/ мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны...
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Posted by Мөрч MN...