Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 22 компанийн 3 сая 634 961 ширхэг хувьцааг арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ.
Эл өдөр 10 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байсан аж. Тодруулбал “Хэрлэн Хивс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.24 хувиар өсч, “Хасу-Мандал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар буурчээ.
Мөн өдрийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 260 мянган ширхэг үнэт цаасыг 23 тэрбум 680 сая 840 мянган төгрөгөөр арилжжээ. Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 700 ширхэг үнэт цаасыг 447 сая 798 900 төгрөгөөр арилжаалсан байна.
Ингэснээр “MSE ALL” индекс 827.55 нэгж болж 0.02 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 450 тэрбум 780 сая 665 157 төгрөг боллоо.
+ There are no comments
Add yours