“Ардчиллын III чуулган” өнөөдөр боллоо

“Ардчиллын III чуулган” өнөөдөр боллоо

“Ардчиллын III чуулган” өнөөдөр “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдвийн дор  болж байна. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Удирдлагын академи хамтран Монголд ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр тус хурлыг зохион байгуулдаг билээ.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд үг хэллээ. Чуулганд Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкинг, ХБНГУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Удирдлагын академийн захирал Саркытын Зүльфикар болон Хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд олон ургальч үзэл төлөвших, улс төрийн болон захиргааны бүх төвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийн талаар оролцогчид хэлэлцэж байгаа юм.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Боловсролын зээлийн санд энэ жил гадаад, дотоодын их сургуульд суралцах оюутнуудад буцалтгүй тусламж, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгохоор 79.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл үүн дээр...