Австри Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иренэ Гинер-Райхлыг бүрмөсөн буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал  Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд австрийн талаас олгох 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийн талаар ярилцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Иренэ Гинер-Райхлыг “Найрамдал” медалиар шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гардууллаа.

Шагнал гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ энэхүү шагнал нь Монгол Улс Австри Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч байдгийн илрэл гэдгийг онцлов.

 “Венийн өдрүүд” соёлын арга хэмжээ, бизнес чуулга уулзалт  Улаанбаатар хотноо 6 дугаар 12-14-нд зохион байгуулагдаж буй бөгөөд Австрийн уран бүтээлчид,  бизнесийн төлөөлөл оролцож байна.

+ There are no comments

Add yours