Wednesday, April 17 2024

Шөнийн болон зуслангийн тээвэр иргэдэд үйлчилж эхэллээ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн Таван шар-Ботаник, Нисэх-МУБИС-Ард, “Зунжин- Долоон буудал-МУБИС чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлийн автобусууд 22.30 цагаас 01.30 цаг хүртэл үйлчилгээнд явах юм байна.

Шөнийн болон зуслангийн тээвэр иргэдэд үйлчилж эхэллээ

Мөн зуслангийн чиглэлд Гүнт-Жигжид-“Тэнгис” кино театр чиглэлд тээврийн гурван хэрэгсэл, Гоодой-“Тэнгис” кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл явуулна. Баянбулаг-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэв.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэх юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: