Өнөөдөр төрийн ордонд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулган эхэллээ.
Энэхүү чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ.
Чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Их Хурал түүний харьяа байгууллага, Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ГХЯ, БСШУСЯ, УДШ, ТЕГ, ШШГЕГ, ХСИС, ГЕГ, МХЕГ, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөн нэмэгдэж, түүнээс олсон хууль бус хөрөнгөөр хууль бус зэвсгийн наймаа, мөнгө угаах, хүн худалдаалах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг санхүүжүүлж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг боллоо.
Иймд НҮБ-аас тодорхой санал санаачилга гаргаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй хамтдаа тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоо нэгтгэн, хамтран ажиллаж байна. Монгол Улс ч хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхий нийтийн үйлсэд мөр зэрэгцэн яваа, цаашид ч илүү идэвхтэй явах ёстой.
Хар тамхи, мансууруулах бодис гэх аюул хэдхээн жилийн өмнө монголчууд бидэнд хол, хамаагүй мэт сонсогдож, хэзээ ч хаалга тогшихгүй аятай амгалан байлаа. Харин өнөөдөр энэ тахал хаалга тогшихгүй орж ирээд зогсохгүй, хойморт гараад суух нь холгүй аюулын харанга дэлдэж байна.
Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо, холбогдогчдын тоо жилээс жилд нэмэгдэх боллоо. Хураагдаж байгаа энэ төрлийн бодисын хэмжээ ч нэмэгдлээ. Хэрэглэгч, донтогчдын хүрээ ихсэч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн үйл ажиллагаа идэвхжиж улмаар улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох, цаашид хүн амын эрүүл мэнд болон нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Энэ талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын идэвх, санаачилга чухал бөгөөд Засгийн газраас Та бүхний гаргасан санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болно” гэлээ.
One thought on “Мансуурлын эсрэг хамтдаа тэмцэе”
Leave a Reply Cancel reply

More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
ХЗДХСайд энэ иргэд чинь хэцүүдлээ .Нөгөө сувилалийн төв хэзээ ашиглалтанд орох вэ