Монгол Улсад бичил уурхайн эрх зүйн орчин 2010 онд бүрдсэн гэж үздэг. 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын 18 дугаар тогтоолоор 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийг хуль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төрөөс бодлогоор дэмжиж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох бодлого баримталж ажилласаны хүрээнд ийнхүү Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Бичил уурхай эрхлэгчид нь Иргэний тухай хуулийн 35:1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байдаг билээ.
Дамрамд дурдахад, Монгол орны хөгжлиийн өнөө болон ирээдүйг уул уурхайн үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, боловсруулалтгүйгээр төсөөлөх боломжгүй. Шинжлэх ухаан болон техникийн асар хурдтай хөгжиж буй өнөө үед хүн төрлөхтөн өөрт хэрэгцээтэй бүхнээ үйлдвэрлэх боломжтой гэж үздэг. Иймээс газрын гүн дэх ашигт малтмал, байгалийн баялгаа хав дарж суух биш үнэ цэнэтэй үед нь зөв зохистой ашигласнаар улс орны хөгжил тогтвортой байна гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ.
Тийм ч учраас бичил уурхайн үйл ажиллагаа хууль, эрх зүйн зохицуулалттай болж, бичил уурхайчид олборлолтоо албан ёсоор эрхлэх болсноор өнөөдөр бичил уурхайчид, тэдний ТББ-ууд олборлох үйл ажиллагаанаас гадна орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор хоршоо, нөхөрлөл, компани болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хөгжин тэлсээр байна. Эдүгээ бичил уурхайчид оёдлын цех, үнээний ферм, хүнсний дэлгүүр, зочид буудал, уламжлалт мал аж ахуй, зоогийн газар, цайны газар, цахилгаан барааны дэлгүүр, ажлын бээлийний үйлдвэр, хүнсний ногооны тариалан, эсгий, эсгий үйлдвэрлэлийн цех, сэргээн засах эмнэлэг, блокны үйлдвэр, хашааны бетон хавтангийн үйлдвэр, гахайн аж ахуй, талх нарийн боовны үйлдвэр, гоо сайхан, үсчиний газар, хадгаламж зээлийн хоршоо, өнгөт чулуу боловсруулах үйлдвэр гэх мэтээр хүрээгээ тэлэн улам өргөжин орон нутгийнхаа болон улсын төсөвт өөрсдийн бүхий чадлаараа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.
Сэтгүүлч С.Саянаа
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...