Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн таван жилд хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 удаагийн тохиолдол илрүүлснийг сэтгүүлчдэд мэдээллээ.
Уг хугацаанд илрүүлсэн хар тамхины нийт хэмжээ 9,61 кг болсон байна. Энэ хэрэгт Монголын 16 иргэн, харин гадаадын нэг иргэн холбогджээ. Хураасан болон илрүүлсэн хар тамхины төрлийг шинжихэд, ихэнх нь метамфетамины төрлийн “мөс” гэх бодис байсныг албаныхан хэлж байна.Хар тамхийг хилээр нэвтрүүлэхдээ хүрэмний зах, гар тээш, хүүхдийн тэрэгний эд ангид нуух, эмэгтэй хүмүүс үсээрээ далдлах, илгээмжээр дайх аргыг хэрэглэсэн байна. Хар тамхины гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлэх заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь хар тамхитай тэмцэхэд хэрэгтэй гэж Гааль, цагдаагийн ажилтнууд ярьж байна.
Д.Думаа
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...