Таван сая төгрөгний шагналын сантай уралдаан зарлав

 УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяны хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдаан зарлалаа.

Уралдаан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох зорилготой юм.

Оролцогчдод мэргэжлийн түвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцүүлэхээс гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх шаардлагатай.

Уралдааны эцсийн дүнг ирэх сарын 07-нд гаргах бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулах аж.

БОАЖЯ

+ There are no comments

Add yours