Ц.Элбэгдорж Казахстан улсыг зорьлоо

ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болно.

Тус дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү уулзалтад оролцсоноор түүний бүрэн эрхийн хугацаа өндөрлөх юм.

Одоогийн байдлаар манай улс тус байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд Казахстан, Хятад, Киргизстан, Тажикистан, ОХУ, Узбекистан улсууд 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотноо ШХАБ-ыг байгуулсан.

Уг байгууллага нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.

+ There are no comments

Add yours